“МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ”-ын Өглөөний уулзалтад бүртгэж байна.

2023-08-16

МҮЦАЭХ-ны дэргэдэх “МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ”-ын өглөөний уулзалтыг 2023 оны 08-р сарын 24-ны өдөр 08:00 цагт зохион байгуулна. Холбооны гишүүн байгууллагуудын хуульч, эрх зүйч, хуулийн мэргэжилтэн, комплаенс ажилтнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Энэ удаагийн уулзалтын зочноор Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн оролцож “Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн зохицуулалт,  цаашдын чиг хандлага” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Б.Дөлгөөн дарга нь Санхүүч, эрх зүйч хосолсон мэргэжилтэй бөгөөд банк, санхүүгийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай. 

 

  • Хаана: СЗХ-ны Өргөтгөл, 4 давхарт, Санхүүгийн хүртээмж танхимд
  • Хэзээ: 2023.08.24-нд 08:00
  • Бүртгүүлэх линк: https://forms.gle/3CQ5HujwsznziFMC7

 

Жич: Үнэ төлбөргүй. СЗХ-нд болох тул заавал бүртгүүлнэ үү. 

Уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг клубийн ерөнхий зохицуулагч Б.Ган-Эрдэнэ /утас: 80045151, и-мэйл: / lawyerganaa@gmail.com /-ээс авах боломжтой.

: 537

Брокер шалгах