Бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа (2025.06.27)

Masd

2025-06-30

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг төлөөлсөн бизнесийн голлох холбоод хамтран мэргэжлийн нэгдсэн зөвлөл байгуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичиг нь бизнесийн салбарын нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолойг бий болгох, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тогтвортой хамтын ажиллагааны платформ байгуулах суурийг тавьж байна.

✒️ Санамж бичигт нэгдсэн байгууллагууд:
- Монголын уул уурхайн үндэсний ассоциаци,
- Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо
- Монголын Даатгалын Зах Зээлийн Холбоо - MIMA
- Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо,
- Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо.

Санамж бичгийн хүрээнд талууд хамтран мэргэжлийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хууль эрх зүйн орчинд бодитой хувь нэмэр оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьж байна.


: 17

Брокер шалгах