Бүх гишүүдийн XXIII Их хурал 2022
2023-09-13

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүх гишүүдийн XXIII Их хурал 2022 оны 3-р сарын 30-ны өдөр Холидэй инн зочид буудлын их танхимд зохион байгууллаа. Холбооны дүрмийн 18.2-т Холбооны их хуралд уг хурал болох өдрийн байдлаар Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэгдсэн мэргэжлийн гишүүн байгууллагын олонх ирснээр хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд саналын эрхтэй 62 мэргэжлийн гишүүдээс 54 гишүүн байгууллага оролцсоноор 87% ирцтэй хурал боллоо.
Их хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Ж.Золзаяа /Улаанбаатар үнэт цаасны бирж ХК/, Д.Мөнхбат /Ди би эм ассет менежмент ҮЦК ХХК/, Ө.Мөнхдаваа /Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК/ нар, Их хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүнд Л.Гантуяа /Аргай бест ҮЦК ХХК/, А.Амарнаран /Алтан хоромсог ҮЦК ХХК/, Г.Ганзориг /Мандал ассет менежмент ХХК/ нар сонгогдон ажиллалаа.
Их хурлаар холбооны мэргэжлийн, хамтрагч, идэвхтэн гишүүний нэг удаагийн элсэлтийн хураамж, гишүүний жилийн татварын хэмжээг хэлэлцэн бүх гишүүдийн олонхын саналаар хураамж, татварыг хэвээр үлдээж, жил бүрийн 6-р сарын 30-ны дотор төлж байхаар тогтлоо.
Мөн Их хурлаар сонгуульт албан тушаалд бүх гишүүдийн санал хураалтаар Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөл, Ёс зүйн хороо, Сахилгын зөвлөлд дараах гишүүд сонгогдлоо.
Удирдах зөвлөлийн гишүүд:
- К. Алия /Таван богд ҮЦК ХХК/
- Ц.Наран-Учрал /Дэлгэрхангай секюритиз ҮЦК ХХК/
- М.Отгонбаатар /Монсек ҮЦК ХХК/
- Ч.Хандаа /Ард менежмент ҮЦК ХХК/
- Ц.Хуяг /Гацуурт трейд ҮЦК ХХК/
- О.Энхбаяр /Хувиараа/
- Ш.Энхмэнд /Бумбат алтай ҮЦК ХХК/
- О.Эрдэнэгэрэл /Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК/
Хараат бус гишүүд:
- А.Батболд / /Грандлекс Партнерс ХХН/
- Ц.Содхүү /Оюу толгой ХХК/
- Н.Улаанхүү /Айсити групп ХК/
Хяналтын зөвлөлийн гишүүд:
- А.Хулан /Хувиараа/
- Т.Төгөлдөр /ҮЦТХТ ХХК/
- О.Энхбаатар /Батс ҮЦК ХХК/
Ёс зүйн хорооны гишүүд:
- Ш.Батхишиг /Зайон Ассет Менежмент ХХК/
- Б.Намуун /PwC Advisory/
- Д.Бат-Эрдэнэ /Дэлгэрхангай секюритиз ҮЦК ХХК/
- Б.Ган-Эрдэнэ /Таван богд капитал ҮЦК ХХК/
- Г.Долгорсүрэн /Ард секюритиз ҮЦК ХХК/
Сахилгын зөвлөлийн гишүүд:
- Д.Ганзориг /Петровис ХХК/
- М.Даваажаргал /Улаанбаатар үнэт цаасны бирж ХХК/
- Ц.Балдандорж /Хүннү Эмпайр ҮЦК ХХК/
Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит анхны хурлын шийдвэр
Бүх гишүүдийн XXIII Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит анхны хурал 2022 оны 04-р сарын 05-нд болж Удирдах зөвлөлийн даргаар А.Батболд сонгогдлоо. Тус хурлаар Удирдах зөвлөлийн дэргэдэх Өөрийгөө зохицуулах хороо, Бодлогын хороо, Үнэт цаасны боловсролын хороо, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хорооны гишүүдийг сонгож, мөн 2022 оны ээлжит хурлын хуваарийг товлолоо.