Мөнгөний нийлүүлэлт
2022-03-06

Мөнгөний нийлүүлэлтийн тоон үзүүлэлтүүд нь тогтмол давтамжтайгаар хэвлэгдэн гардаг бөгөөд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг судлах, инфляцын хөдөлгөөний тодорхойлох зорилгоор тэдгээр үзүүлэлтэд дүн шинжилгээ хийдэг. Мөнгөний нийлүүлэлт нь улс орнууд бага зэргийн ялгаатай байдлаар тодорхойлдог хэд хэдэн бүлэгт ангилагддаг.
Жишээ: АНУ-ийн Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний нийлүүлэлтийн тодорхойлолт
Суурь мөнгө: Эргэлтэд байгаа болон нөөц мөнгөний нийлбэр /XHC-ийн дансанд байгаа банк болон бусад хадгаламжийн байгууллагын хадгаламжууд/
М1: Банкнаас гадуур байгаа мөнгө болон хадгаламжийн байгууллагын гүйлгээний хадгаламжуудын нийлбэр /арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, хадгаламжийн банк болон зээлийн хоршоо зэрэг санхүүгийн байгууллагууд/
М2:М1+хадгаламж, бага хэмжээний хугацаат хадгаламж /100,000$-оос бага хэмжээгээр хийгдсэн/ болон жижиглэнгийн мөнгөний захын хамтын сангийн хувьцаа
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018он/