Бодлогын хүү
2022-03-09
.png&w=1080&q=100)
Бодлогын хүү гэдэг нь төв банкнаас мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд ашигладаг хүүгийн хэмжээ бөгөөд үүнийг ихэвчлэн аливаа улсын төв банкны бодлого боловсруулах хороо нь тогтоодог.
Мөнгөний бодлогод хамаарах энэ төрлийн хүү нь улс бүрд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, АНУ-д Холбооны Нөөцийн Сангийн хүүг бодлогын хүү гэж үздэг. ХНС нь "Банкнуудын банк" болж шаардлагатай үед банкны системд туслалцаа үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд гишүүддээ "хөнгөлөлтийн цонх"-оороо дамжуулан зээл олгодог.
Хөнгөлөлтийн цонхны хувьд арилжааны банкнууд болон бусад хадгаламжийн байгууллага ХНС-аас авсан зээлдээ төлөх хүүг бодлогын хүү гэж нэрлэдэг. ХНС-ийн гишүүд хөнгөлөлтийн цонхоор зээл авахад банкны системд шинээр мөнгө орж ирдэг. Энэ мөнгө нь зээл олгоход ашиглагддаг бөгөөд үржүүлэгчийн нөлөөгөөр нэмэгдэж эцэстээ эдийн засгийн өсөлтийг өдөөх хүчин зүйл болдог байна.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/