Хөрөнгийн зах зээлээр урт хугацааны хөрөнгө оруулалт татах
2022-04-11
.jpg&w=1080&q=100)
Урт хугацаат санхүүжилт босгох өөр нэгэн үндсэн суваг нь хөрөнгийн зах зээл байдаг. Компани хөрөнгийн биржид бүртгүүлэн хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах эсхүл өрийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгө босгодог. Хувьцаагаар эсхүл өрийн хэрэгслээр хөрөнгө оруулалт татахын гол ялгаа нь өрийн хэрэгсэл яг л банкны зээлтэй адилаар эргэн төлөлтийн нөхцөлтэй байдаг. Компани буюу "зээлдэгч" өрийн үнэт цаас гаргахдаа зээлдүүлэгчид тодорхой хугацааны давтамжтай хүү болон анхны авсан хөрөнгө буюу "үндсэн төлбөр"-ийг төлөх амлалт өгдөг. Зээлдүүлэгчид төлөх дүн нь зээлдэгч компанийн хувьд өр төлбөр болдог.
Бусад гол ялгаануудыг доор дурдав:
1.Өр, зээл нь компанийн хувь эзэмшлийг илтгэдэг�үй, тиймээс зээлдүүлэгчид нь ерөнхийдөө саналын эрхгүй байдаг.
2. Компанийн зээлийн хүүгийн төлбөр ихэнх тохиолдолд татвар хасагдуулах хөрөнгө болдог. Тиймээс компанийн зээлийн хүүгийн төлбөрийг татварын тооцооллоос өмнө хорогдуулан тооцдог.
3. Энгийн болон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд татварын өр, төлбөрийг суутгасны дараах ашгаас тооцоолон олгодог. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс өөрийн хөрөнгийн капиталд хувь оруулсны өгөөж гэж тооцогддог.
4. Төлөгдөөгүй байгаа зээл нь компанийн өр төлбөр болж байдаг. Хэрэв зээл төлөгдөөгүй бол зээлдүүлэгч хуулийн дагуу компанийн хөрөнгөөс шаардах эрхтэй байдаг. Энэхүү үйлдэл нь компанийг татан буугдах буюу дампууралд хүргэж болно.
Тиймээс зээл авах бас нэгэн өртөг нь санхүүгийн дампуурал байдаг ба энэ эрсдэл нь хувьцаа гаргасан тохиолдолд үүсдэггүй.
Санхүүгийн зах зээл хөгжсөн орнуудад өөрийн хөрөнгө болон өрийн хэрэгслийн хосолмол гибрид үнэт цааснууд байдаг. Жишээлбэл, давуу эрхийн хувьцаа нь зарим талаар зээлтэй адил эрх буюу ногдол ашиг тэргүүнд хүртэх, компанийн дампуурлын үед тэргүүн ээлжид хөрөнгө хуваах эрхүүдийг эдэлдэг.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/