Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн холбогдох хуулиуд
2022-04-12
.png&w=1080&q=100)
Уг хууль нь 2002 онд шинэчлэгдэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нэртэйгээр үнэт цаасыг шинээр гаргах /IPO/, бүртгүүлэх, хадгалах, үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа болон бусад мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа, зах зээлийг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тогтоож энэ төрлийн харилцааг зохицуулж өгсөн байна.
Улмаар 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2011, 2015 онуудад компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгууд хийгдэж, 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр батлагдсан байна.
2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт нь дараах хууль тогтоомжоос бүрдэж байна.
Үүнд:
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
- Компанийн тухай хууль
- Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль
- Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль
Эдгээрээс Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Компанийн тухай хууль, болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хураангуйлсан танилцуулгыг энэ бүлэгт авч үзнэ.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/