Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
2022-04-13
.jpg&w=1080&q=100)
Тус хуульд зааснаар СЗХ нь дараах үйл ажиллагааг зохицуулна.
1. Банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа
2. Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа
3. Даатгагчийн Даатгалын тухай хуульд заасан үйл ажиллагаа
4. Даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийн даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа
5. Хоршооны Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд заасан үйл ажиллагаа
6. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа
7. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа
8. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа
9. Хуульд заасан санхүүгийн бусад үйл ажиллагаа.
Дээрх үйл ажиллагааг зохицуулахдаа СЗХ нь бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих з�рилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох, санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгах, үйлчлүүлэгчтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих гэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
СЗХ-ны дүрмийг Улсын Их Хурал батлах бөгөөд СЗХ нь үйл ажиллагааныхаа талаар жил бүр УИХ-д тайлагнахаар заасан байдаг. Мөн СЗХ нь Монгол Банк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага/сангийн яам/-тай санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, түүнийг хөгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиглэлээр өөр хоорондоо уялдсан үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахыг хуульчлан заасан.
Хорооны бүрэлдэхүүн нь хорооны дарга болон зургаан гишүүнээс бүрдэнэ. Дарга болон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно. Хороо нь өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх Ажлын албатай байх бөгөөд Ажлын алба нь Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэгтэй.
Хорооны санхүүжилт нь улсын төсвөөс хуваарилсан хөр�нгө, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон бусад орлогоос бүрдэнэ.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/