Хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХК

2022-05-12

Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
  • ХХК-ийг байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-аас дээшгүй байна.
  • ХХК нь хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргах бөгөөд бусад үнэт цаасыг нээлттэй болон хаалттай аль ч хэлбэрээр гаргаж болно.
  • ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх, бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/

: 343

Брокер шалгах