Эдийн засгийн сэтгүүлч нарт мэдээлэл өгөх өглөөний уулзалт боллоо.

2024-11-01

Холбооны Удирдах зөвлөлийн дэргэдэх "Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийг хэрэгжүүлэх, уул уурхайн брокеруудын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг"-ийн гишүүдийн төлөөллүүд "Монгол Улсын эдийн засаг ба Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа" сэдвийн хүрээнд эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтаар Монгол Улсын Макро эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн биржийн арилжааны үйл явц түүнд тулгарч буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд нээлттэй чөлөөлт уулзалт боллоо.
 
Уг уулзалтын зорилго нь эдийн засгийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлч нарт уул уурхайн биржийн талаарх ойлголтыг цогцоор өгөх байсан ба сэтгүүлч нарын зүгээс зөвхөн уул уурхайн биржийн арилжааны гадна бусад санхүү, эдийн засагтай холбоотой асуултыг хөндсөн уулзалт боллоо.
 
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь цаашид уг уулзалтыг тогтмол хийж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг эдийн засгийн сэтгүүлчдэд хүргэн ажиллах болно.

: 64

Брокер шалгах