Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулах "Grand Bull Awards 2023"-д нэр дэвших материал хүлээн авч эхэллээ.
2023-10-18

“Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь анх 2013 онд тухайн үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд өдгөө 5 жил тутамд зохион байгуулагддаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэг дор цуглуулж шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал болсон арга хэмжээ юм.
Энэ жил уламжлал ёсоор гурав дах жилдээ зохион байгуулах “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлэхээр материал хүлээн авч эхэллээ.